ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

"ОРОН НУТГИЙН БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТ БА ҮР ДҮНД СУУРИЛСАН ХЯНАЛТЫН ТОГТОЛЦОО" БҮСЧИЛСЭН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2022-04-28

     Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Швейцарын хөгжлийн агентлаг "Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцийн чадавхыг бэхжүүлэх" төслийн баг  Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яамтай  хамтран 2022.04.25-28-ны өдрүүдэд Говь-Алтай аймгийн Алтай хот болон Завхан аймгийн Улиастай хотод "ОРОН НУТГИЙН БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТ БА ҮР ДҮНД СУУРИЛСАН ХЯНАЛТЫН ТОГТОЛЦОО" бүсчилсэн сургалтыг амжилттай зохион байгууллаа.

     Завхан аймагт зохион байгуулагдсан сургалтад Ховд, Архангай, Хөвсгөл, Увс, Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Хороодын дарга, Зөвлөлийн гишүүд, Нарийн бичгийн дарга  нар хамрагдлаа.

     Сургалтын арга хэмжээг нээж Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга, төслийн захирал У.Бямбасүрэн, АИТХ-ын дарга Ц.Улам-Оргих, Швейцарын хөгжлийн агентлагийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дэд дарга Бенуа Мейар Биш нар үг хэлж Яамдын төлөөлөл, Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцын чадавхыг бэхжүүлэх төслийн зохицуулагчид, ИТХ-ын дарга төлөөлөгчид, ажлын албаныханд мэндчилгээ дэвшүүлж сургалтын үйл ажиллагаанд нь амжилт хүслээ.

     Сургалтаар  “Орон нутгийн хөгжлийн бодлого төлөвлөлт” сэдвээр Эдийн засаг,  хөгжлийн яамны Бүс нутаг, аж үйлдвэрийн бодлогын газрын ахлах  мэргэжилтэн Д.Сугар, “Үр дүнд суурилсан Хяналт-шинжилгээ, үнэлгээ” сэдвээр Засгийн газрын референт С.Нямбаяр, “Орон нутгийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхэд анхаарах асуудлууд” сэдвээр ЗГХЭГ-ын ХШҮДАГ-ын дарга Э.Бат-Идэр, “Нутгийн өөрөө удирдах байгууллагын гүйцэтгэлийн удирдлагыг хэрэгжүүлэх” талаар ЗГ-ын референт зохион байгуулагч О.Нямбаяр, “Төсвийн харилцааны шинэтгэл, орон нутгийн төсвийн удирдлага, Төсвийн хяналт, шалгалт, аудит хийхэд анхаарах зарим асуудал” сэдвээр Сангийн яамны Санхүүгийн хяналт шалгалтын хэлтсийн дарга Ж.Цогтбаяр, “Аймгуудын өрсөлдөх чадварын индекс, өрсөлдөх чадвараа дээшлүүлэх арга зам” сэдвээр Эдийн засгийн бодлого судалгааны төвийн мэргэжилтэн Б.Мөнгөнжигүүр нар сургалт орж, асуултанд хариулж, төгсгөлд нь сургалтыг дүгнэж хэлэлцүүлэг зохион байгуулснаар тус өдрийн сургалт амжилттай явагдаж  өдөрлөлөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%