ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР-2022” ӨДӨРЛӨГ БОЛЛОО

2022-05-01

   Монголын Хуульчдын холбооноос жил бүрийн 05 дугаар сарын 01-ний өдрийг “Хуульчийн Про боно” өдөр болгон тэмдэглэж ирсэн  бөгөөд  энэ өдөрлөгийн хүрээнд Монголын Хуульчдын Холбооны Завхан аймаг дахь салбар зохицуулагч, аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтэс, аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр аймгийн төв талбайд “Хуульчийн Про Боно өдөр 2022” өдөрлөгийг, иргэдэд хууль эрх зүйн мэдлэг мэдээлэл өгөх, төрийн байгууллагуудын чиг үүрэг, үйл ажиллагааг таниулах, сурталчлах, иргэдийн гомдол, мэдээллийг хүлээн авах зорилготойгоор  зохион байгууллаа.

   Энэхүү өдөрлөг нь Улаанбаатар хот  болоод  21 аймагт зэрэг зохион байгуулагддагаараа онцлогтой бөгөөд   Завхан аймагт зохион байгуулагдсан тус өдөрлөгийн арга хэмжээнд Завхан аймгийн шүүхүүдийн тамгын газар, Прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Мэргэжлийн хяналтын газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Шүүхийн шинжилгээний алба, Улсын бүртгэлийн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Монголын Өмгөөлөгчдийн холбооны Завхан аймгийн салбар зөвлөл, Улсын өмгөөлөгч, Хүний эрхийн үндэсний комиссын Завхан аймаг дахь референт, Монголын Нотариатчдын танхимын Завхан аймгийн салбар, Байгаль орчны газар, оролцож өөрсдийн салбарын хууль тогтоомжийг олон нийтэд сурталчлан таниулах арга хэмжээг зохион байгууллаа. Өдөрлөгийн нээлтийн арга хэмжээнд АИТХ-ын дарга болоод ГХУСАЗСЗ-ийн дарга  Ц.Улам-Оргих, ЗДТГ-ын дарга Г.Мягмарсүрэн нар оролцлоо.

   Өдөрлөгийн арга  хэмжээний үеэр аймгийн Прокурорын газраас “Хүүхэд бүрийн төлөө”  аяныг өрнүүлж Улиастай сумын Ерөнхий боловсролын  сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд “Цахим-Индэр” АХА тэмцээнийг зохион байгууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%