ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМАГ ДАХЬ ПОЛИТЕХНИКИЙН КОЛЛЕЖИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2022-05-06

   Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагыг сурталчлах зорилготой нээлттэй өдөрлөгийг Завхан аймаг дахь Политехникийн коллеж өнөөдөр /2022.05.06/ зохион байгуулж, нээлтийн үйл ажиллагаанд Завхан аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал, ИТХ-ын дарга Ц.Улам-Оргих, Улиастай сумын Засаг дарга Ч.Наранбат нар оролцлоо.

    Тус өдөрлөг нь: ”Суралцагчдын мэргэжлийн ур чадварын үзүүлбэр”, “Үсчин, Гоо засалч, Оёмол бүтээгдэхүүний оёдолчин мэргэжлийн загварын шоу үзүүлбэр”,  “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох ганцаарчилсан зөвлөгөө өгөх ярилцлага”,  “ Багш суралцагчдын бүтээлийн үзэсгэлэн худалдаа”, Сургуулийн элсэлтийн бүртгэлийн үйл ажиллагаа” зэрэг хөтөлбөрийн хүрээнд амжилттай явагдаж өндөрлөлөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9245
7568 / 82%
1038 / 11%
304 / 3%
335 / 4%