ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

“ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЦАГААН ТОЛГОЙ-2022” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2022-05-06

   Завхан аймгийн Цагдаагийн газраас жил бүр улсын хэмжээнд зохион байгуулагддаг  “Замын хөдөлгөөний цагаан толгой” тэмцээнийг аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Боловсрол шинжлэх ухааны газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран  сургуулийн өмнөх насны хүүхдүүд, багш сурган хүмүүжүүлэгч, эцэг эхчүүдэд замын хөдөлгөөнд зөв боловсон оролцох дадал хэвшил олгох, зам тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль дүрмийн мэдлэгийг олгох, түгээх, сурталчлах зорилготойгоор 2022 оны 05 дугаар арын 07-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Тэмцээний нээлтэд аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Ц.Улам-Оргих, аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал, Улиастай сумын засаг дарга Ч.Наранбат нар оролцсон ба тэмцээнд 9 цэцэрлэгийн 108 хүүхэд, эцэг эх, багш нарын хамтаар хурд хүч, авхаалж самбаа, мэдлэг чадвараа сорин өрсөлдөж, шилдгүүдээ тодрууллаа.

  • 1 дүгээр байранд Улиастай сумын 4 дүгээр цэцэрлэгийн "#АВХААЛЖ" баг
  • 2 дугаар байранд Улиастай сумын 1 дүгээр цэцэрлэгийн "#ШИНЭ_ЦАГДАА" баг
  • 3 дугаар байранд Улиастай сумын 2 дугаар цэцэрлэгийн "#ЦАГААН_ШОНХОРУУД" баг
  • Тусгай байранд Улиастай сумын 5 дугаар цэцэрлэгийн "#НАЙМАН_НАЙЗУУД" баг тус тус шалгарлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%