ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

"БЭЛГИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ХОХИРОГЧ ХҮҮХДЭД ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЭХ НЬ" СЭДЭВТ БАРУУН БҮСИЙН СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

2022-05-19

Баруун бүсийн цагдаагийн алба хаагчдад "БЭЛГИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ХОХИРОГЧ ХҮҮХДЭД ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЭХ НЬ" сэдэвт сургалтыг өнөөдөр /2022.05.19/ зохион байгуулж байна.
Энэ удаагийн сургалт Бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдэд туслалцаа үзүүлэх, алба хаагчдыг хохирогч төвтэй хандлагад суралцуулах, энэ төрлийн гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагааны онцлогийн талаар мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, чадавхжуулах зорилгоор явагдаж байгаа юм.
Тус сургалтыг Хүний Эрхийн Үндэсний комисс, Монгол улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан, Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Дотоод хэргийн их сургууль, Хөөрхөн зүрх төрийн бус байгууллага, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв хамтран зохион байгуулж байна.
Арга хэмжээг Хүний Эрхийн Үндэсний комиссын гишүүн Б.Энхболд, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн нар нээж үг хэллээ.
Сургалтын үр дүнд насанд хүрээгүй хүний эсрэг үйлдэгдэж байгаа бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, шалган шийдвэрлэх ажиллагааны үед хохирогчийг хамгаалах, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээнд холбон зуучлах үйл ажиллагаа сайжирна гэж салбарын байгууллагуудын мэргэжилтнүүд үзэж байна.
Тэгвэл манай аймгийн тухайд энэ төрлийн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр:
- Хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн зөвлөгөөн,
-Хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулах чиглэлээр байгууллагуудын эцэг эхийн зөвлөлүүдийг оролцуулсан сургалт, хэлэлцүүлэг зэргийг зохион байгуулан ажиллаж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4062
2760 / 68%
818 / 20%
240 / 6%
244 / 6%