ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

СУМДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2022-05-20

     Аймгийн ИТХ-аас 2022 оны 05 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд Тэлмэн, Тосонцэнгэл, Их-Уул сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, нарийн бичгийн дарга, Төлөөлөгч нарыг чадавхжуулах  сургалтыг зохион байгууллаа. Сургалтаар:

   -"Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль" /Шинэчилсэн найруулга/, сэдвээр ИТХ-ын Ажлын албаны хэлтсийн дарга Д.Үнэнхүү

   -"Авлигын хор хөнөөл", "Захиргааны эрх зүйн хэм хэмжээний актыг сумын ИТХ-аас  батлан гаргахад анхаарах асуудал" сэдвээр  аймгийн ИТХ-ын ажлын албаны мэргэжилтэн, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Г.Амарсайхан,

   -"Орон нутгийн төсвөөр байгаль орчныг хамгаалах нь" сэдвээр Аймгийн ИТХ-ын ажлын албаны ахлах мэргэжилтэн Б.Ариунаа

   -"Орон нутгийн төсвийн удирдлага" сэдвээр ИТХ-ын Төлөөлөгч Г.Бадамхатан нар хичээл сургалтыг орж, Төлөөлөгчдийн  асуултад хариулт өгч, харилцан санал бодлоо солилцлоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1304
510 / 39%
413 / 32%
185 / 14%
196 / 15%