ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

В НЭГДЛИЙН БЭЛГЭДЭЛ БОЛСОН “ЭНХИЙН ГҮЙЛТ”-ИЙН ГАЛТ БАМБАРЫН БУУХИА ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ХОНГОР СУМАНД ИРЛЭЭ

2022-07-06

ЭВ НЭГДЛИЙН БЭЛГЭДЭЛ БОЛСОН “ЭНХИЙН ГҮЙЛТ”-ИЙН ГАЛТ БАМБАРЫН БУУХИА ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ХОНГОР СУМАНД ИРЛЭЭ 

Дэлхийн 5 тивийн 160 гаруй улс орны үндэс угсаа, нас хүйс, шашин шүтлэг ялгаатай сая сая хүмүүс нэгдэн оролцдог “Эвийн өргөө энхийн гүйлт-2022” манай улсад зохион байгуулагдаж байна. 

Энэ оны Энхийн гүйлт 5 дугаар сарын 14-нд Улаанбаатар хотоос гараагаа авсан. Галт бармбарын буухиа 7-р сарын 7-ныг дуустал үргэлжлэх юм. Энэ удаагийн “Энхийн гүйлт”-ээр цар тахлын дараа ард иргэдийг эрүүл мэндээ хамгаалж, идэвхтэй хөдөлгөөнд уриалж 21 аймгийн 108 сум суурин газрыг хамран нийт 7300 км замыг оролцогчид туулах юм. Гүйлтэд Монголоос гадна Америк, Орос, Унгар, Австрали, Нидерланд, Шинэ Зеланд зэрэг улсаас гүйгчид оролцож байна. 

Эе эвийн бэлгэдэл галт бамбарыг сумаас суманд, нэг улсаас нөгөө улсад буухиалж гараас гарт, зүрхнээс зүрхэнд энх тайван, эв нэгдлийн уриаг түгээх зорилгойтой “Энхийн гүйлт”-ийг Монгол улсын шадар сайдын ажлын алба, Засгийн газрын тохируулагч агентлаг БТСУХ, Маршрутын дагуух аймаг орон нутгийн захиргаа, Шри Чинмойн Марафоны баг хамтран зохион байгуулж байна. 

Дархан-Уул аймгийн ХОНГОР сумын ЗДТГазар хүүхэд багачуудын төлөөлөл Энхийн гүйлтэд оролцож буй гүйгчид, галт бамбарыг ёслол хүндэтгэлтэй угтан авлаа.  

Гүйгчид маргааш /2022.07.05/ Хонгор сум, төв аймгаар үргэлжлүүлэн гүйж Улаанбаатар хотод очиж 7-ны өдөр бариандаа орох аж.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%