ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР БОЛОН БҮГД НАЙРАМДАХ ПОЛЬШ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХООРОНДЫН БАЙГУУЛСАН НӨХЦӨЛТ ЗЭЭЛИЙН ХҮРЭЭНД ЗАВХАН АЙМАГТ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БАРИХ БАРИЛГЫН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО.

2022-09-21

         Завхан аймгийн хэмжээнд хоногт цэвэр, бохир усны үйлчилгээг 16.9 км ариутгах татуургын шугам сүлжээгээр хоногт дунджаар 1300 м3 цэвэр ус олборлон түгээж, 1170 м.3 бохир усыг татан зайлуулж байна.

Одоогийн ашиглаж байгаа цэвэрлэх байгууламжийг Азийн Хөгжлийн Банкны зээлийн хөрөнгө оруулалтаар 2001 онд анх ашиглалтанд оруулсан бөгөөд 1300м3 септиктэй, 2ш лагийн талбайтай, 8ш карттай хэвийн горимоор ажиллаж байна.

Шинээр барих цэвэрлэх байгууламж нь Биологийн цэвэрлэгээний байгууламж бөгөөд лагийг боловсруулж бордоо гаргах, бохир усыг 90 гаруй хувьтай цэвэрлэх бөгөөд хүчин чадал нь 3 дахин нэмэгдэж байгальд ээлтэй, орчин үеийн агааржуулалтын системтэй, автоматжуулсан цэвэрлэх байгууламж юм.

Төслийг удирдан зохион байгуулж байгаа Монгол Улсын Засгийн газар, Барилга, хот байгуулалтын яам, Польш улсын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлэх аймгуудын цэвэрлэх байгууламж өргөтгөх, шинэчлэх төслийн хамт олон Та бүхэнд Завхан нутгийнхаа иргэдийн өмнөөс талархал илэрхийлье.

2022-09-21

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1319
513 / 39%
419 / 32%
188 / 14%
199 / 15%