ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ДЭЛХИЙН БАГШ НАРЫН 28, МОНГОЛЫН БАГШ НАРЫН 56 ДАХЬ ӨДРИЙГ УГТАЖ ЗОХИОН БАЙГУУЛСАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ УРЛАГ, СПОРТЫН НААДАМ ӨНГӨРӨГЧ АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

2022-10-04

Дэлхийн багш нарын 28, Монголын багш нарын 56 дахь өдрийн баярыг угтан “БАГШИЙН ХӨГЖИЛ” урлаг, спортын анхдугаар наадам 2022 оны 9 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 02- ны өдрүүдэд Улиастай суманд зохион байгуулагдаж, спортын 7 төрөлд 36 багийн 1254 тамирчин оролцлоо.

Волейболын эрэгтэй төрөлд “ТЭРГҮҮН” байрыг Д.Хоролгарав захиралтай волейболын спортын мастер Т.Бат-Эрдэнэ ахлагчтай Лаборатори Чандмань-Эрдэнэ цогцолбор сургуулийн баг, “ДЭД” байрыг Б.Буяннэмэх захиралтай Б.Үйлс ахлагчтай Улиастай сумын ЕБ-ын 3 дугаар сургуулийн баг, “ГУТГААР” байрыг Б.Сэр-Од ахлагчтай Тосонцэнгэл сумын Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн баг.

Волейболын эмэгтэй төрөлд “ТЭРГҮҮН” байрыг Д.Хоролгарав захиралтай волейболын спортын мастер Г.Мөнхбилэг ахлагчтай Лаборатори Чандмань-Эрдэнэ цогцолбор сургуулийн баг, “ДЭД” байрыг А.Сонинбилэг ахлагчтай Их-Уул сумын цэцэрлэгийн баг, “ГУТГААР” байрыг Я.Отгонцэцэг захиралтай З.Эрдэнэчимэг ахлагчтай Дөрвөлжин сумын ЕБ-ын сургуулийн баг эзэллээ.

Сагсан бөмбөгийн эрэгтэй төрөлд “ТЭРГҮҮН” байрыг Б.Буяннэмэх захиралтай Б.Үйлс ахлагчтай Улиастай сумын ЕБ-ын 3 дугаар сургуулийн баг, “ДЭД” байрыг Б.Мөнхсүх ахлагчтай Лаборатори Чандмань-Эрдэнэ цогцолбор сургуулийн баг, “Гутгаар” байрыг Т.Ренчинванжил захиралтай Б.Бархас ахлагчтай Политехник коллежийн баг.

Сагсан бөмбөгийн эмэгтэй төрөлд “ТЭРГҮҮН” байрыг Т.Намжилжав захиралтай Ч.Отгонжаргал ахлагчтай Улиастай сумын Дэвшил сургуулийн баг, “ДЭД” байрыг Б.Цэрэннадмид захиралтай, Ж.Алтанзул ахлагчтай Тосонцэнгэл сумын лаборатори 1 дүгээр сургуулийн баг, “ГУТГААР” байрыг Л.Адьяабат ахлагчтай Лаборатори Чандмань-Эрдэнэ цогцолбор сургуулийн баг эзэллээ.

“ШИЛДЭГ ТАМИРЧИН”-аар Улиастай сумын лаборатори Чандмань-Эрдэнэ цогцолбор сургуулийн багш Б.Мөнхсүх, Л.Адьяабат, Улиастай сумын ЕБ-ын 3 дугаар сургуулийн багш О.Анхжаргал,Тосонцэнгэл сумын 1 дүгээр сургуулийн багш Ж.Алтанзул нар шалгарсан байна.

Шатарын эрэгтэй төрөлд: “Тэргүүн” байрыг Тосонцэнгэл сумын ЕБ-ын 2 дугаар сургуулийн багш Т.Алтанбагана, “Дэд” байрыг Нөмрөг сумын ЕБ-ын сургуулийн багш Н.Мягмарсүрэн, “Гутгаар” байрыг Их-Уул сумын ЕБ –ын сургуулийн багш Ч.Амгаланбаатар;

Шатарын эмэгтэй төрөлд: “Тэргүүн” байрыг Лаборатори Чандмань-Эрдэнэ цогцолбор сургуулийн багш П.Түмэнжаргал, “Дэд” байрыг Тэлмэн сумын ЕБ-ын сургуулийн багш Б.Мөнхцэцэг, “Гутгаар” байрыг Асгат сумын ЕБ-ын сургуулийн багш Т.Байгалмаа эзэллээ.

Шагай харваа төрөлд: “Тэргүүн” байрыг Яруу сумын ЕБ-ын сургуулийн багш, аймгийн гоц мэргэн Г.Мөнххангай, “Дэд” байрыг Эрдэнэхайрхан сумын ЕБ-ын сургуулийн багш аймгийн гоц мэргэн О.Ганзориг, “Гутгаар” байрыг Яруу сумын ЕБ-ын сургуулийн багш, аймгийн гоц мэргэн Б.Алтангэрэл эзэллээ.

Дартс эрэгтэй төрөлд: “Тэргүүн” байрыг Улиастай сумын ЕБ-ын 4 дүгээр сургуулийн захирал Ц.Алтангэрэл, “Дэд” байрыг Жавхлант цогцолбор сургуулийн захирал Д.Пүрэвдорж, “Гутгаар” байрыг Улиастай сумын ЕБ-ын 3 дугаар сургуулийн захирал Б.Буяннэмэх.

Дартс эмэгтэй төрөлд: “Тэргүүн” байрыг Улиастай сумын 6 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Н.Баянжаргал, “Дэд” байрыг Тосонцэнгэл сумын 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Д.Одгэрэл, “Гутгаар” байрыг Тэс сумын ЕБ-ын сургуулийн захирал Б.Уламбаяр эзэллээ.

Үндэсний сурын харвааны эмэгтэй төрөлд: “Тэргүүн” байрыг Тосонцэнгэл сумын 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгч, аймгийн мэргэн Г.Эрдэнэцэцэг, “Дэд” байрыг Улиастай сумын ЕБ-ын 3 дугаар сургуулийн багш, аймгийн тод харваач А.Болортуяа, “Гутгаар” байрыг Тэлмэн сумын ЕБ-ын багш, сумын мэргэн И.Тунгалаг, Хөгжим бүжгийн коллежийн багш Ц.Лхагвасүрэн;

Үндэсний сурын харвааны эрэгтэй төрөлд: “Тэргүүн” байрыг Улиастай сумын “Смарт кидс” цэцэрлэгийн багш, сумын мэргэн Б.Батсайхан, “Дэд” байрыг Тосонцэнгэл сумын ЕБ-ын 2 дугаар сургуулийн багш, аймгийн мэргэн Б.Батцэнгэл, “Гутгаар” байрыг Алдархаан сумын ЕБ-ын сургуулийн багш, сумын мэргэн, Л.Лхагважав эзэллээ.

Ширээний теннис холимог хос төрөлд: “Тэргүүн” байрыг Тэс сумын ЕБ-ын сургуулийн багш А.Хүдэрхуяг, Э.Уламбаяр, “Дэд” байрыг Улиастай сумын ЕБ-ын 3 дугаар сургуулийн багш Ц.Болдбаатар, Б.Ариунаа, “Гутгаар” байрыг Улиастай сумын ЕБ-ын Дэвшил сургуулийн багш Н.Гантулга, Б.Өлзийжаргал нар эзэллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1303
509 / 39%
413 / 32%
185 / 14%
196 / 15%