ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИД ХАЛАГДАЖ ИРЛЭЭ

2022-10-17

     Завхан аймгаас 2021 оны 2 дугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдан Зэвсэгт хүчний 123-р анги, Зэвсэгт хүчний 340-р анги, Хилийн цэргийн 0311-р ангид алба хааж хугацаа дуусч халагдсан түрүүч, байлдагч нарыг хүлээн авах хүндэтгэлийн арга хэмжээ, мөн 2022 оны 2-р ээлжийн цэрэг татлагаар 24 сумаас эрүүл мэндээр тэнцэж Зэвсэгт хүчний 339, 340 дүгээр анги, Хилийн цэргийн 0311 дүгээр ангиудад  хуваарилагдсан 18-25 насны цэргүүдийг үдэн гаргах арга хэмжээг өнөөдөр /2022.10.17/ Нутгийн генералуудын талбайд зохион байгууллаа.

     Зэвсэгт хүчин, хилийн цэргийн ангиудад хугацаат цэргийн алба хаахаар хуваарилагдсан  иргэдийг үдэн гаргах ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Ц.Улам-Оргих, Засаг дарга Д.Түвшинжаргал, аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Г.Мягмарсүрэн, ЗДТГ-ын Цэргийн штабын дарга хурандаа Г.Үнэнбаяр, сумдуудын Тамгын газрын дарга нар оролцлоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1303
509 / 39%
413 / 32%
185 / 14%
196 / 15%