ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

“ДОТУУР БАЙРЫН СУРАЛЦАГЧИЙН ЭРХ ХАМГААЛАЛ, АЮУЛГҮЙ БАЙДАЛ “СЭДЭВТ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨГӨӨН, УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ УЛС ОРОН ДАЯАР НЭГЭН ЗЭРЭГ ЯВАГДЛАА

2022-11-01

     2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимд “Дотуур байрны нөхцөл байдал ба хүүхдийн эрх”, "Их дээд сургуулийн оюутан залуусын бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн хэрэгжилт" сэдвээр Хүний эрхийн Үндэсний Комиссоос хийсэн хяналт шалгалт судалгааны үр дүнд илэрсэн нөхцөл байдлын талаар илтгэл хэлэлцүүллээ.

    Хэлэлцүүлэгт Завхан аймгийн Ерөнхий Боловсролын Сургуулиуд, Политехникийн коллеж, Тосонцэнгэл сумын  Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, МУИС-ийн харьяа Завхан сургууль, СУИС-ийн харьяа Хөгжим бүжгийн коллежийн дотуур байрын багш зэрэг нийт 51 оролцогч танхимаар, сургуулийн Захирал, нийгмийн ажилтан, эмч 90 хүн цахимаар оролцож, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Боловсролын Ерөнхий газар, Боловсрол Шинжлэх Ухааны газар, Цагдаагийн газар, Гэр бүл, Хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Эрүүл мэндийн газар мэдээлэл хийлээ.

    Хэлэлцүүлгийн явцад дотуур байрны хүүхдийн эрх хамгаалал, аюулгүй байдал, оюутан залуусын нөхөн үржихүйн эрүүл мэнд, байрны багш нарын цалин хөлс, нийгмийн асуудал шийдвэрлүүлэх, дотуур байрны багш нарын хөдөлмөр эрхлэх аятай нөхцөл боломжоор хангах, дотуур байрны нөхцөл сайжруулах зэрэг олон саналуудыг хэлэлцлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1304
510 / 39%
413 / 32%
185 / 14%
196 / 15%