ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН 2023 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙГ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛД ӨРГӨН БАРИЛАА

2022-11-23

     Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга тухайн шатны жилийн төсвийн төслийг жил бүрийн 11 дүгээр сарын 25-ны дотор тухайн шатны Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлнэ” гэж заасан байдаг.

     Аймгийн Засаг даргын Тамгын газраас холбогдох хууль тогтоомжийн дагуу 2023 оны төсвийн төслийг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд өргөн 2022.11.22-ны өдөр өргөн барилаа.

     Завхан аймаг нь 2023 онд нийт 33,6 тэрбум төгрөгийн суурь зарлагатай, 15,9 тэрбум төгрөгийн суурь орлоготой, Орон нутгийн хөгжлийн сангийн 11,9 тэрбум төгрөгийн орлогын шилжүүлэгтэй, 17,7 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэгтэйгээр ажиллана.

     Мөн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын IX хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлын саналыг хүргүүллээ.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд иргэдийн саналыг авч байна. Тун удахгүй өөрчлөлт оруулах тухай санал болон саналын томьёолол пэйж хуудсанд тавигдана. #Цагаатгах_ажлыг_удирдан_зохион_байгуулах_улсын_комисс

санал өгсөн: 0