ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

УЛИАСТАЙ СУМАНД 50 ЖИЛИЙН ДАРАА СУРАГЧДЫН ДОТУУР БАЙР ШИНЭЭР АШИГЛАЛТАНД ОРЛОО

2022-12-27

Завхан аймгийн төв Улиастай сумын Жавхлант цогцолбор сургуулийн дэргэд 100 хүүхдийн дотуур байр ашиглалтанд орж 12 сарын 14-ний өдөр улсын комисст хүлээлгэн өгчээ.     Харин өнөөдөр уг дотуур байрны нээлтийн ёслол болж аймгийн ИТХ-ын дарга Н.Тамир болон аймаг, сумын удирдлагууд мэргэжлийн байгууллагын төлөөлөл мөн багш, сурагчид оролцсон юм.

Тус дотуур байрыг улсын төсвийн хөрөнгөөр буюу 2 тэрбум төгрөгийн төсөвт өртэгтэйгээр “Аз Өрнөх” ХХК барилгын ажлыг гүйцэтгэжээ. Уг дотуур байрны барилгын гүйцэтгэлийн ажил 2021 оны 7 дугаар сараас эхлэн богино хугацаанд ийнхүү хүлээлгэн өглөө. Хоёр давхар шинэхэн дотуур байрандаа хөдөөгийн сурагчид тав тухтай амьдарч, сургалт хүмүүжлийн ажилдаа идэвхтэй суралцах боломж бүрдсэн байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%