ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ОРОН НУТАГТ УЛААНБААТАР ХОТООС ШИЛЖИН СУУРЬШИХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭД ЦӨӨН БАЙНА

2022-12-27

Сүүлийн жилүүдэд орон нутгаас Улаанбаатар хотыг зорих иргэдийн шилжилт хөдөлгөөн их байгаа. Тухайлбал Завхан аймгаас 2014 онд 2073 иргэн шилжиж байсан бол 2020 онд 1356, 2021 онд 1596 иргэн шилжсэн. Өөрөөр хэлбэл жилээс жилд  иргэдийн шилжилт хөдөлгөөн зогсохгүй байгаа нь орон нутгийн хувьд олон сөрөг үр дагаварт хүргэж байна.

Тиймээс Монгол Улсын Засгийн газраас Алсын хараа-2050, Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Улаанбаатар хотоос орон нутагт шилэин суурьших иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг дэмжих арга хэмжээний санал боловсруулах ажлын хэсгийн гишүүн Завхан аймагт ажиллаж энэ бодлогын хүрээнд сургалт хэлэлцүүлгийг хийж байна.

Уг сургалт хэлэлцүүлгийг нээж аймгийн ИТХ-ын дарга Н.Тамир үг хэллээ. Сургалт хэлэлцүүлэгт аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, Ажлын албаны мэргэжилтнүүд, сумдын Засаг дарга нар, аймгийн албан байгуулага, хэлтэс, агентлагийн удирдлагууд гээд томоохон бүрэлдэхүүн оролцож, нээлттэй хэлэлцүүлэг үргэлжилж байна.

Энэ үеэр Орон нутагт шилжин суурьших иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг дэмжих арга хэмжээний санал боловсруулах ажлын хэсгийн 2022-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөөг МУ-ын Ерөнхий сайдын зөвлөх, ажлын хэсгийн гишүүн Б.Батбаатар танилцуулсан юм.

Завхан аймаг ч “Нээлттэй аймаг” хөтөлбөрөө мөн танилцууллаа.

Эдгээр хөтөлбөрүүдийн уялдаа холбоог сайжруулж, хэрэгжилтийг хангаж ажилласнаар шилжилт хөдөлгөөний асуудалд эерэг үр дүн гарна гэлээ. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1324
515 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%