ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

МЭНДЧИЛГЭЭ

2022-12-30

Он цагийн тооллоор 2022 он түүхийн хуудсыг зузаатган улиран одож байна. Айлчлан ирж буй 2023 онд Завханчууд бид аймгийнхаа 100 жилийн ойн баярыг тэмдэглэнэ. Түүхт ойн жил бүтээн байгуулалт өрнөсөн, аймаг орон нутгийн хөгжилд амжилт ололтоор дүүрэн сайхан он жил байхыг бэлэгшээж байна.

Цаашид аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хууль тогтоомжоор хүлээсэн бүрэн эрх, чиг үүргийг хэрэгжүүлэн, гаргасан шийдвэрийнхээ хэрэгжилтэнд тавих хяналтыг сайжруулж, төрийн үйлчилгээний ил тод байдлыг хангуулан иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж ажиллана.

Завханчууддаа болон Завхан нутагт ажиллаж амьдарч байсан нийт иргэд, айл өрхүүддээ Шинэ жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлж, эрүүл энх, амжилтын дээдийг хүсэн ерөөе.

 

ЗАВХАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН

ХУРЛЫН ДАРГА Н.ТАМИР

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1264
494 / 39%
402 / 32%
177 / 14%
191 / 15%