ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

2023-02-07

Аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн хурал 2023 оны 2 дугаар сарын 06-ны өдөр аймгийн Цагдаагийн газрын хурлын танхимд боллоо.

Хуралд аймгийн ИТХ-ын дарга Н.Тамир, тус зөвлөлийн нарийн бичгийн дарга Г.Амарсайхан, аймгийн Цагдаагийн газрын дарга М.Отгонжаргал, аймгийн ЗДТГ-ын Хууль, Эрх зүйн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч У.Батдаваа, аймгийн Прокурор, хууль цаазын шадар зөвлөх Ц.Дэнсмаа, аймгийн Онцгой байдлын газрын дарга Ө.Болд, аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Хүрэлбаатар, ТЕГ-ын Завхан аймаг дахь хэлтсийн дарга Р.Арсланбаатар, аймгийн ШШГГ-ын дарга Л.Баасансүрэн, аймгийн Боловсрол соёл, урлагийн газрын дарга Д.Бямбацогт, аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Х.Онолбаатар, аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн дарга Ж.Даваадорж, Монгол улсын Хүний эрхийн үндэсний комиссын ажлын албаны Завхан аймаг дахь ажилтан Ч.Наранхүү нарын гишүүд хүрэлцэн ирснээр хурлын ирц 86,6 хувьтай байв.

Өнөөдрийн хурлаар аймгийн ГХУСАЗСЗ-ийн дэргэд Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл байгуулах тухай, аймгийн ГХУСАЗСЗ-ийн 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг хэлэлцэн батлах гэсэн 2 асуудлыг хэлэлцлээ.

Салбар зөвлөлийн хурлыг аймгийн ИТХ-ын дарга Н.Тамир нээж, хэлэлцэх асуудлыг танилцуулсаны дараа төлөвлөсөн асуудлуудаа хэлэлцэж хурал үргэлжилсэн юм.

Зөвлөлийн гишүүдийн тухайд 2023 онд сургалт сурталчилгаа, танин мэдэхүй, соён гэгээрүүлэх чиглэлээр ихээхэн анхааран ажиллах бөгөөд сумдын цагдаа, хэсгийн төлөөлөгчийн ажиллах нөхцлийг сайжруулахад дэмжлэг үзүүлэхээр санал нэгдэж,  жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөгөө баталлаа.  

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%