Сургалтын хөтөлбөр ёсоор уг сургалтыг 2023 оны 02 дугаар сарын 09-10-ны өдрүүдэд аймгийн төв Улиастай суманд зохион байгуулсан бөгөөд сургалтын эхний өдөр бүх сумдын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга, ажилтнуудад аймгийн ИТХ-ын Ажлын албанаас дотоод сургалтыг зохион байгуулсан юм.
Сургалтыг аймгийн ИТХ-ын дарга Н.Тамир нээсэн бол аймгийн ИТХ-ын нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Болдбаатар сургалтын хөтөлбөр, агуулгыг танилцуулж, аймгийн ИТХ-ын хэлтсийн дарга Д.Үнэнхүү “Сүм хийдтэй харилцахад анхаарах асуудлууд” сэдвээр мэдээлэл хийлээ.
Мөн аймгийн ИТХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийт, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн Ё.Загдсүрэн Цахим сайт хөгжүүлэлтийн талаар мэдээлэл хийсэн бол аймгийн ИТХ-ын Архив бичиг хэргийн ажилтан Ж.Нямдолгор Архив албан хэрэг хөтлөлтийн талаар мэдээлсэн юм.
Үүний дараа Орон нутгийн хөгжслийн сангийн хөрөнгөөр хийгдэж буй ажилд хяналт тавих сэдвээр МАСАМ-II төслийг хэрэгжүүлэгч “Өрнөх хөгжил” ТББ-ын гүйцэтгэх захирал М.Дуламжав, сургагч багш Д.Батцэцэг нар мэдээлэл хийж, тухайн мэдээллүүдтэй холбоотой саналыг сонсож, асуултуудад дэлгэрэнгүй хариуллаа.