ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

АЙМГИЙН ГХУСАЗСЗ-ИЙН АЖЛЫН ХЭСЭГ ДАРВИ СУМАНД АЖИЛЛАЛА

2023-02-07

 
Ховд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүн байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг өнөөдөр (2023.02.07) Дарви суманд ажиллаж байна.
Дарви сум нь 5 багтай 3028 хүн амтай, 791 өрхтэй манай аймгийн томоохон сумдын нэг юм.
ГХУСАЗСЗ-ийн ажлын хэсэг Дарви сумын иргэд хөдөлмөрчид, төрийн алба хаагчидтай уулзаж гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилах сэргийлэх, иргэдийн эрх зүйн мэдлэгийг сайжруулж, төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавих, хууль сурталчлах, урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлын талаар мэдээлэл хийлээ.
Уулзалтаар Гэмт хэрэг зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхэд иргэд олон нийтийн оролцоо, хамтын ажиллагаа хамгийн чухал гэдгийг мэргэжилтнүүд онцоллоо.
Мөн салбар зөвлөлийн гишүүн байгууллагуудын зүгээс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 100 гаруй хүнд гарын авлага, тараах материал, зурагт хуудас, санамж, сэрэмжлүүлэг тараан ажиллалаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%