ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ӨНӨӨДӨР АЙМГИЙН ИТХ-ЫН ЁС ЗҮЙН ХОРОО ХУРАЛДЛАА

2023-03-30

Хуралд аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Ёс зүйн хорооны дарга Б.Ариунаа болон тус хорооны гишүүн, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Бямбацогт, Г.Цогзолмаа, А.Болормаа нар танхимаар оролцсон бол аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Оргилсайхан, Р.Туяа нар цахимаар оролцсноор тус хороо 85,7 хувийн ирцтэйгээр хуралдсан юм. 

Өнөөдрийн хурлаар тус хорооны 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцлээ. Төлөвлөгөөнд аймгийн ИТХ-ын төлөөлөгчийн үйл ажиллагаандаа баримтлах ёс зүйн дүрмийг батлах, аймгийн ИТХ-ын хуралдаанаас гарсан хорооны харъяалах асуудлын чиглэлээр ИТХ-аас гарсан шийдвэрийн хэрэгжилттэй танилцах, хяналт тавих, хорооны тайланг аймгийн ИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлэх зэрэг асуудлыг тусган асуудал бүр дээр нээлттэй санал солилцов.

Ёс зүйн хорооны дарга Б.Ариунаа: Аймгийн ИТХ-ын төлөөлөгч нь Орон нутгийн хөгжлийн бодлого төлөвлөлт, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын үйл ажиллагаа, зөрчлийн болон авлигын эсрэг үйл ажиллагааг зохицуулсан хууль тогтоомжийг үр дүнтэй хэрэгжүүлэх нөхцлийг хангах, төлөөлөгч үйл ажиллагаагаа нийтийн эрх ашигт нийцүүлэн үр дүнтэй ажиллах, манлайлах нь “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчийн дүрэм”-ийн ёс зүйн үндэслэл мөн.                       

Тиймээс Ёс зүйн дүрмээ сайтар боловсруулж аймгийн ИТХ-ын хуралдаанаар батлан улмаар төлөөлөгч бүр ёс зүйн дүрмээ чанд сахин ажиллах ёстой гэлээ.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3927
2724 / 69%
719 / 18%
240 / 6%
244 / 6%