ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

НИЙГЭМ, ЦАХИМ ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН ХОРОО ХУРАЛДЛАА

2023-03-31

Аймгийн ИТХ нь зургаан бодлогын хороотой. Бодлогын хороо бүр 9 төлөөлөгчөөс бүрддэг. Пүрэв гарагт нийгэм, цахим хөгжлийн бодлогын хороо хуралдаж, 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө хэлэлцлээ. Тус бодлогын хорооны даргаар аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Төрмөнх ажилладаг бөгөөд тус хуралд хорооны 9 гишүүнээс 6 нь оролцож 66,6 хувийн ирцтэйгээр хуралдсан юм.

Аймгийн ИТХ-ын даргын зүгээс аймгийн ИТХ-ын хяналтын чиг үүргийг бодитоор хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж байгаа учраас бодлогын хороод ч энэ чиглэлээр үйл ажиллагаагаа идэвхжүүлэн ажиллана.

Иймд аймгийн ЗДТГ-ын Нийгмийн Бодлогын хэлтсийн дарга Д.Бадамсүрэнг хуралд урьж оролцуулан энэ салбарын тулгамдсан асуудал болон дэвшүүлсэн зорилтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл сонслоо.

Жил бүрийн орон нутгийн төсвийн дийлэнх хувь нь энэ салбарын үйл ажиллагааг дэмжихэд чиглэгддэг бөгөөд олон ч дэд хөтөлбөр, арга хэмжээнүүд хэрэгждэг. Тухайлбал аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Чадварлаг багш”, “Чадварлаг эмч” арга хэмжээнүүд мөн “Тогтвортой амьдрал-Амгалан гэр бүл” зэрэг найман арга хэмжээнүүдийн хэрэгжилтийн явцтай танилцаж, хэрэгжилтийн үйл ажиллагааны бодит үр дүнг хэлэлцэж, зөвлөмж гаргах зэргээр хамтран ажиллах талаар төлөөлөгчид ижил саналтай байгаагаа хэлж байсан юм.

Мөн хорооны гишүүд харъяа салбаруудын хэлтэс агентлагуудын уулзалт, зөвлөгөөн, сургалт хэлэлцүүлэгт оролцож мэдээлэл сонсох, салбарын ажилчдын өмнө тулгамдсан асуудлууд, салбарын хүрээнд зайлшгүй шийдвэрлэх асуудлуудтай танилцаж зөвлөмж өгч ажиллана.

Иймд тухайн салбарууд аймгийн ИТХ-ын бодлогын хороодтой хамтран ажиллах бүрэн боломжтой.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3927
2724 / 69%
719 / 18%
240 / 6%
244 / 6%