Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хуралдаж энэ оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний 1-р улирлын хэрэгжилтийг хэлэлцснээс гадна залилах гэмт хэргийн шалтгаан нөхцлийн талаарх мэдээллийг сонсон санал солилцсон юм.
Зөвлөлийн хурлаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд илүү үр дүн гаргахын тулд мэргэжлийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах шаардлагатай байгааг онцолж мөн цахим орчинд залилах гэмт хэргийн гаралт огт буурахгүй байгаагийн учир шалтгааныг иргэдэд нээлттэй танилцуулах шаардлагатай гэлээ.
Тухайлбал залилах гэмт хэргийн хохирогчдын дийлэнх хувийг бизнес эрхлэгчид, худалдаачид эзэлж байгаа нь судалгаагаар илэрч байгааг аймгийн Прокурорын газрын орлогч прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Н.Цогтбаяр танилцуулж цаашид хэрхэн ажиллах талаар нээлттэй ярилцав.
Энэ хүрээнд иргэд, олон нийтэд мэдээлэл түгээхэд онцгой анхаарч, зорилтот мэдээ мэдээлэл, нэвтрүүлэгийг хийж сурталчлахаар төлөвлөлөө.