ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ЫН БОДЛОГЫН ХОРООД ХУРАЛДАЖ БАЙНА

2023-04-20

Энэ өдөр аймгийн ИТХ-ын даргын албан өрөөнд Б.Төрмөнх төлөөлөгчөөр ахлуулсан нийгэм, цахим хөгжлийн бодлогын хороо хуралдлаа.

Бодлогын хороод нь тухайн салбарт тулгамдаж буй асуудлууд, нийгэм цахим хөгжилтэй холбоотой мэргэжлийн байгууллагуудаас танилцуулах асуудлуудыг хэлэлцэж тэмдэглэлээр шийдвэр гаргадаг.

        Хурлаар Төрийн албан хаагчийн гэр бүл, Даян мэргэн, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн А.Шаравжамц танилцуулсан бол Боловсрол, соёлын салбарт хэрэгжүүлж буй арга хэмжээ, үр дүнгийн талаар мэргэжилтэн Н.Алтанцэцэг, Эрүүл мэндийн салбарын мэдээллийг мөн тус хэлтсийн мэргэжилтэн Г.Сарантуяа, ХЭДсангийн хөтөлбөр хэрэгжилтийн талаар мэргэжилтэн У.Батзаяа нар танилцуулан хэлэлцүүллээ.

Хурлыг танхим болон цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулж хорооны гишүүд бүрэн оролцсон юм.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд иргэдийн саналыг авч байна. Тун удахгүй өөрчлөлт оруулах тухай санал болон саналын томьёолол пэйж хуудсанд тавигдана. #Цагаатгах_ажлыг_удирдан_зохион_байгуулах_улсын_комисс

санал өгсөн: 0