ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

БАЙГАЛЬ ОРЧИН, ХӨДӨӨГИЙН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА

2023-04-20

Өчигдөр нийгэм, цахим хөгжлийн бодлогын хороо хуралдсан бол өнөөдөр байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн хороо хуралдлаа.

Энэхүү хорооны бүрэлдэхүүнд сумдаас сонгогдсон аймгийн ИТХ-ын төлөөлөгчид ихэнх хувийг эзэлдэг. Харин тус хорооны даргаар аймгийн ИТХ-ын төлөөлөгч, аймгийн ХХҮГ-ын дарга Б.Ринчиндорж ажиллаж байна.

Өнөөдрийн хурлаар сумдад байгаа төлөөлөгчид цахимаар бусад нь танхимаар оролцож 100 хувийн ирцтэйгээр хуралдсан юм.

Хурлаар Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн хорооны 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн баталсны дараа төлөвлөсөн асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

Үүнд Аймгийн хэмжээнд ахуйн зориулалтаар агнах, барих амьтны хуваарийг БОАЖГ-ын биологийн төрөл зүйл хариуцсан мэргэжилтэн Э.Мягмаржав танилцуулж хэлэлцүүлсэн. Ахуйн зориулалтаар агнах, барих амьтанд саарал чоно, бор гөрөөс зэрлэг гахай гэсэн 3 төрөл зүйл орж байгаа бөгөөд Алдархаан, Баянтэс, Нөмрөг, Их-Уул, Идэр, Тэлмэн, Тосонцэнгэл гэсэн сумдаас нийт 19 ширхэгийг агнуулахаар хуваарийг аймгийн БОАЖГ-аас гаргажээ.

Харин Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох зөвшөөрөл олгохтой холбоотой санал дүгнэлт гарах ажлын хэсгийн дүгнэлтийг аймгийн ЗДТГ-ын ХБТХОХ-ийн дарга Д.Азжаргал, Завхан голын сав газрын Хяргас нуур Завхан голын сав газрын дарга Э.Зол-од нар танилцуулан хорооны гишүүдээр хэлэлцүүлсэн.

Энэ нь Алдархаан сумын нутгаас хайрга олборлох асуудал байлаа. Хаврын улирал эхэлсэн мөн аймгийн түүхт ойн жил учраас иргэд болон байгууллагуудын бүтээн байгуулалтын ажилд хайргын нийлүүлэлтийн асуудал зайлшгүй шаардлагатай байгааг онцолж энэ асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэхэд анхаарч мэргэжлийн байгууллагуудад зөвлөлөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3927
2724 / 69%
719 / 18%
240 / 6%
244 / 6%