ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ТӨСӨВ САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН ХОРОО ХОЁР АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ

2023-04-21

Тус хорооны хурал аймгийн Засаг даргын орлогч Ш.Мянганбаярын албан өрөөнд болж дараах хоёр асуудлыг хэлэлцлээ. Төсөв санхүү, эдийн засгийн хөгжлийн хорооны даргаар аймгийн  ИТХ-ын төлөөлөгч, аймгийн Засаг даргын орлогч Ш.Мянганбаяр ажилладаг бол гишүүдэд аймгийн ИТХ-ын төлөөлөгч П.Батсайхан, Л.Бат-Амгалан, П.Даваадэмбэрэл, Б.Төрмөнх, Б.Эрдэнэбаатар, Б.Даваахүү нар ажиллаж байна. Энэ өдрийн хуралд Б.Эрдэнэбаатар, Б.Даваахүү нар цахимаар оролцож бусад нь танхимаар оролцсон юм.

Энэ жил аймгийн түүхт 100 жилийн ой тохиож байгаа учраас бүтээн байгуулалтын  олон асуудалд төсөв санхүү шаардаж байгаа. Тиймээс тус хороо аймгийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөөнд нэмж тусгах ажлын саналыг хэлэлцлээ. Уг саналд нийт 30 ажилд 2 тэрбум 196.4 сая төгрөгийг төсөвлөжээ.

Бүтээн байгуулалтын ажлууд бүгд аймгийн төв Улиастайд хийгдэх бөгөөд үүнд Улиастай сумын Төв гудамж дагуу орон сууцны барилгын гадна пасадыг шинэчлэхэд 320,0 сая төгрөг төсөвлөж танилцуулсан нь хорооны гишүүдийн дунд багагүй маргааныг бий болгож, санал хуваагдсан юм.

Улиастайд хийгдэх ажлуудын саналаас энд дурдвал: нийтийн эзэмшлийн зам талбайг асфальт бетоноор хучих ажилд 100 сая төгрөг, цэнгэлдэх хүрээлэнгийн Лед дэлгэцийг засварлаж тоноглоход 18 сая төгрөг, нийтийн эзэмшлийн ногоон байгууламж болгох боломжгүй шороон хэсгүүдийг явган замын хавтангаар хучихад 57 сая төгрөг, Чигэстэй голын хоёр гүүрний дунд Усан оргилуур хийх, өнгө үзэмж сэргээхэд 30 сая төгрөг, Жаргалант баг төв тойргоос Генерал толгой хүртэл 1600м газарт явган хүний зам шинээр тавихад 200 сая төгрөг, Улиастай сумын 6 багт гэрэлтүүлэг хийхэд 100 сая төгрөг, гэрэлт гудамжинд нэмэлт тохижилт хийхэд 20 сая төгрөг, Улиастай сумын 6 багийн хашааны өнгө засах, зос бэлтгэхэд 20 сая төгрөг, Богдын гол багт явган хүний зам хийхэд 90 сая төгрөг, Өлзийт багт 2 тоглоомын талбай засварлахад 20 сая төгрөг, Богдын гол багийн камержуулалтыг нэмэгдүүлэхэд 30 сая төгрөг, Хутагтын хүрээлэнд засвар хийхэд 13 сая төгрөг, Жинст багийн угтах хаалга засварлах, өнгө үзэмж сайжруулахад 6.0 сая төгрөг, Үдэлтийн цэгт “Улиастай хотод тавтай морил” самбар байршуулахад 25 сая төгрөг, хуучин усан оргилууруудын их засвар Жинст төгөл, Хутагтын хүрээлэнд 13 сая төгрөг, Богдын гол багт бий болгох “Аврагч” гудамжны тохижилт хийхэд 90 сая төгрөг зэргээр нийт 30 ажил тусгагджээ. Хурлаар хэлэлцүүлсэн хоёрдугаар асуудал нь Тосонцэнгэл сумын “Тосон-Очирт хайрхан” ОНӨААТҮГ-т ажилласан ажлын хсэгийн дүгнэлт байлаа.  

Хороогоор эдгээр хоёр асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй бөгөөд аймгийн ИТХ-ын зөвлөлийн хурал мөн аймгийн ИТХ-ын хуралдаанд оролцуулж хэлэлцэхээр тогтлоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1303
509 / 39%
413 / 32%
185 / 14%
196 / 15%