ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА Н.ТАМИР, УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАЯРСАЙХАНЫ ХАМТААР СУМДАД АЖИЛЛАВ

2023-05-17

Энэ сарын 08-ны өдрөөс эхлэн УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж байна. УИХ-ын гишүүн Б.Баярсайханы хувьд энэ удаад аймгийнхаа хойд чиглэлийн сумдад ажиллахаар төлөвлөсөн бөгөөд түүний ажилласан эхний сум нь Их-Уул сум байлаа.

УИХ-ын гишүүнийг тойрогтоо ажиллах хугацаанд аймгийн ИТХ-ын дарга Н.Тамир орон нутгийн цаг үеийн мэдээ, мэдээллийг иргэдэд хүргэхээр гишүүнтэй хамт сумдад ажиллаж байгаа.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан нь МУ-ын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг иргэдэд танилцуулж, санал хүсэлтийг сонсохын зэрэгцээ УИХ болон Засгийн газрын бодлого шийдвэрийг иргэдэд тайлбарлан таниулж байна.

Мөн тухайн суманд тулгамдаж буй асуудлуудыг сонсон, зарим үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, хүндрэлтэй асуудлыг хамтран шийдвэрлэлээ.

Их-Уул сум нь энэ жил түүхт 100 жилийн ойгоо тэмдэглэнэ.                               Ой угтсан олон бүтээлч ажлыг хийхээр төлөвлөсөн талаараа энэ үеэр танилцуулсан бол тус сумын иргэдийн тухайд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой саналаа идэвхтэй илэрхийлж байлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1264
494 / 39%
402 / 32%
177 / 14%
191 / 15%