ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ТЭЛМЭН СУМЫН ИРГЭДТЭЙ ХИЙХ УУЛЗАЛТ 15 ЦАГТ ЭХЭЛСЭН ЮМ

2023-05-22

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, аймгийн ИТХ-ын дарга Н.Тамир нарын Тэлмэн сумын иргэдтэй хийх уулзалт мөн өдрийн 15 цагт сумын Соёлын төвд эхэлсэн юм.

Иргэдийн уулзалт эхлэхээс өмнө УИХ-ын гишүүн Б.Баярсайханы урилгаар хамтран ажиллаж буй “Гэр бүлийн хөгжил боловсролыг дэмжих сан” ТББ-ын мэргэжилтэн, гэр бүл судлаач, боловсролын удирдлагын докторант Ч.Амартунгалаг, гэр бүл хүүхэд хөгжлийн коуч, сэтгэл зүйч Х.Ариунтуяа нар төрийн албан хаагчид болон иргэдэд зориулан “Гэр бүлийн харилцаа, эцэг эхийн харилцаа, эхнэр нөхрийн харилцаа” мөн “Сэтгэл хөдлөл-мэдрэмжээ удирдах нь, Стресс менежмент” сэдвээр сургалт хийж байгаа.

Сумын иргэдийн хувьд хамгийн зөв сургалтыг өндөр чадамжтай багш нараар хийлгэж байгаад талархаж байгаагаа УИХ-ын гишүүн Б.Баярсайханд илэрхийлж байлаа.

Иргэдийн уулзалтын эхэнд энэ удаагийн орон нутагт ажиллаж буй томилолтынхоо зорилгыг танилцуулж, МУ-ын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой төрийн мэдээ, мэдээллийг танилцуулсан юм.

Тэлмэн сумын иргэд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой саналуудаа хэлсний дээр сум, орон нутагт тулгамдсан асуудлаар нээлттэй ярилцсан уулзалт болж өндөрлөлөө.   

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд иргэдийн саналыг авч байна. Тун удахгүй өөрчлөлт оруулах тухай санал болон саналын томьёолол пэйж хуудсанд тавигдана. #Цагаатгах_ажлыг_удирдан_зохион_байгуулах_улсын_комисс

санал өгсөн: 0