ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ӨНӨӨДӨР АЙМГИЙН ИТХ-ЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

2023-05-22

Зөвлөлийн хурал өнөөдөр 14 цагт аймгийн ИТХ-ын даргын албан өрөөнд болж хоёр асуудлыг хэлэлцсэн юм. Нөмрөг сумын Эрүүл мэндийн  төвийг Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, Анагаах ухааны доктор, академич Ц. Содномпилийн нэрэмжит болгох тухай асуудлыг аймгийн ИТХ-ын Зохион байгуулалт, иргэд олон нийттэй харилцах хэлтсийн дарга Д.Үнэнхүү танилцуулж хэлэлцүүлсэн. Нэрэмжит болгох асуудлыг зөвлөлийн гишүүд бүрэн дэмжлээ.

Харин Актлах хөрөнгийн жагсаалт батлах тухай асуудлыг Орон нутгийн өмчийн газрын ахлах мэргэжилтэн Д.Бат-Амгалан танилцуулсан. Энэ удаагийн актлах хөрөнгийн жагсаалтанд 13 байгууллагаас ирүүлсэн материалыг хавсаргаж, яагаад актлах болсон шалтгаан нөхцлийг тодорхой тайлбарласан юм.

Аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаан энэ сарын 24-ний өдөр хуралдахаар товлогдсон бөгөөд зөвлөлийн хурлаар хэлэлцэгдсэн зарим асуудлыг хуралдаанд оруулж шийдвэрлэнэ.  

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд иргэдийн саналыг авч байна. Тун удахгүй өөрчлөлт оруулах тухай санал болон саналын томьёолол пэйж хуудсанд тавигдана. #Цагаатгах_ажлыг_удирдан_зохион_байгуулах_улсын_комисс

санал өгсөн: 0