ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ӨНӨӨДӨР АЙМГИЙН ИТХ-ЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

2023-05-22

Зөвлөлийн хурал өнөөдөр 14 цагт аймгийн ИТХ-ын даргын албан өрөөнд болж хоёр асуудлыг хэлэлцсэн юм. Нөмрөг сумын Эрүүл мэндийн  төвийг Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, Анагаах ухааны доктор, академич      Ц. Содномпилийн нэрэмжит болгох тухай асуудлыг аймгийн ИТХ-ын Зохион байгуулалт, иргэд олон нийттэй харилцах хэлтсийн дарга Д.Үнэнхүү танилцуулж хэлэлцүүлсэн. Нэрэмжит болгох асуудлыг зөвлөлийн гишүүд бүрэн дэмжлээ.

Харин Актлах хөрөнгийн жагсаалт батлах тухай асуудлыг Орон нутгийн өмчийн газрын ахлах мэргэжилтэн Д.Бат-Амгалан танилцуулсан. Энэ удаагийн актлах хөрөнгийн жагсаалтанд 13 байгууллагаас ирүүлсэн материалыг хавсаргаж, яагаад актлах болсон шалтгаан нөхцлийг тодорхой тайлбарласан юм.

Аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаан энэ сарын 24-ний өдөр хуралдахаар товлогдсон бөгөөд зөвлөлийн хурлаар хэлэлцэгдсэн зарим асуудлыг хуралдаанд оруулж шийдвэрлэнэ.  

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1264
494 / 39%
402 / 32%
177 / 14%
191 / 15%