ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН СУДАЛГААНЫ БАГ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

2023-05-23

Удирдлагын академи нь энэ онд МУ-ын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын захиалгаар “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан орон нутгийн чиг үүргийн хэрэгжилтийн судалгаа”-г гүйцэтгэж байгаа билээ. Энэхүү судалгааны хүрээнд Удирдлагын академийн Төрийн захиргааны тэнхмийн доктор, профессор Я.Бямбаяраар ахлуулсан баг ажиллаж байна.

Судалгааны багийн бүрэлдэхүүнд тус академийн Төрийн захиргааны тэнхимийн эрхлэгч, судлаач, доктор Т.Түмэнцогтоо, доктор, дэд профессор, судлаач Ц.Дэлгэржаргал, сургалтын арга зүйч, докторант, судлаач Д.Оюунцэцэг нар багтжээ.

Тэд Тосонцэнгэл, Улиастай, Цагаанчулуут сумдад ажиллах бөгөөд орон нутгийн чиг үүрэгтэй холбоотойгоор Засаг дарга болон ИТХ-аас гаргасан шийдвэр буюу Засаг даргын захирамж, ИТХ-ын тогтоол, Засаг дарга болон ИТХ-аас гаргасан шийдвэрийн биелэлтийн тайлан, мэдээ, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, түүний хэрэгжилтийн тайлан гэх мэт 2021, 2022, 2023 онд гарсан эрх зүйн акт, баримт бичигтэй танилцаж холбогдох албан тушаалтантай уулзалт хийхээр төлөвлөсөн байна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1303
509 / 39%
413 / 32%
185 / 14%
196 / 15%