ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

БАЯНХАЙРХАН СУМЫН МАЛЧДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛЛОО

2023-05-23

Баянхайрхан сум маань 1924 онд байгуулагдсан бөгөөд ирэх жил түүхт 100 жилийн ойтойгоо золгоно. Асгат, Минж, Наран, Төөнт гэсэн 4 багийн 502 малчин өрхтэй. 1700 гаруй хүн амтай, хүн амынхаа тоогоор аймгийнхаа 24 сумаас 15-д ордог сум билээ.

Энэ сумаас аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон П.Батсайхан, Б.Батсайхан нар  “Малчдын чуулга уулзалт”-ыг хамтран зохион байгуулж, аймгийн ИТХ-ын дарга Н.Тамир, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Ринчиндорж нар урилгаар оролцсон юм.

Малчид 3 өдрийн турш сумын төвдөө чуулж, энэ хугацаанд хөдөө аж ахуйн салбарын бодлого зорилтын талаар мэдээлэл сонсож, малчдын өмнө тулгамдаж буй асуудлуудаа нээлттэй ярилцлаа. Чуулга уулзалтын үеэр нарийн мэргэжлийн эмч нарыг урьж малчдаа үзүүлсний дээр урлаг соёл, спортын олон арга хэмжээг зохион байгуулсан.

Мөн аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Соёлын гавьяат зүтгэлтэн П.Батсайхан ивээн тэтгэж дууны уралдаан явуулан тэргүүн байрыг хувиасаа нэг сая төгрөгөөр шагнасан нь олны талархлыг хүлээсэн арга хэмжээ олж чадлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1319
513 / 39%
419 / 32%
188 / 14%
199 / 15%