ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ӨНӨӨДӨР АЙМГИЙН ИТХ-ЫН 12 ДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

2023-06-02

2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр аймгийн ИТХ-ын 12 дугаар хуралдааныг хуралдуулахаар товоо зарласан ч төлөөлөгчдийн ирц бүрдээгүйн улмаас хуралдаан хойшилсон билээ.

Иймээс хуулийн дагуу тус хуралдааныг дахин товлосноор өнөөдөр ийнхүү аймгийн ИТХ-ын 12 дугаар хуралдаан боллоо.

Төлөөлөгчдийн ирц 67 хувьтай, үүнээс гурван төлөөлөгч цахимаар бусад нь танхимаар оролцсон юм. Хуралдааныг аймгийн ИТХ-ын дарга Н.Тамир нээж үг хэлсний дараа хуралдааны дотоод журам, дэг болон хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг танилцуулан саналыг авснаар хуралдаан үргэлжилсэн.

Тус хуралдаанаар аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай, Нөмрөг сумын Эрүүл мэндийн төвийг Цэрэндоржийн Содномпилийн нэрэмжит болгох тухай гэсэн хоёр асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн.

Хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулаагүй тул МАН-ын бүлгээс Завхан аймгийн Засаг даргад Гомбосүрэнгийн Өнөрбаярыг дэвшүүлж байгаагаа танилцуулсан юм.

АН-ын бүлэг болон танхимаас өөр нэр дэвшигч байгаагүй тул саналыг илээр хураахад нийт төлөөлөгчдийн 57.5 хувь нь түүнийг дэмжиж санал өгснөөр Г.Өнөрбаярыг Завхан аймгийн Засаг даргаар томилуулахаар Монгол Улсын Ерөнхий сайдад уламжлахаар тогтлоо.

Мөн Нөмрөг сумын Эрүүл мэндийн төвийг нэрэмжит болгох асуудлыг бүрэн дэмжснээр энэ удаагийн хуралдаан өндөрлөв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1319
513 / 39%
419 / 32%
188 / 14%
199 / 15%