Баянгол багийн ИНХ 2023 оны 03 сарын 17-нд Баянгол багийн бригадын төв дээр болов. Хуралдаанд Баянгол багийн Засаг дарга Н.Батсүрэн, ЗДТГ-ын хууль эрх зүйн мэргэжилтэн Ц.Эрдэнэзул, ИТХ-ын ажлын албаны мэргэжилтэн П.Эрдэнэчимэг, Баянгол багийн төлөөлөгч Д.Батболд, соёлын төвийн хөгжмийн багш Б.Батбаяр болон баянгол багийн 53 иргэн оролцов. Хуралдаан даргалагчаар Баянгол багийн иргэн Х.Баясгалан сонгогдон ажиллав.
Хэлэлцэх асуудал:
- Нутгийн хорио цээрийн дэглэмийг шинэчлэн батлах
- Газар эзэмших хүсэлтийн дагуу ирсэн санал хүсэлтийг хэлэлцэх
- Хуц ухна маллах хүнийг сонгох