ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ТҮДЭВТЭЙ СУМЫН ИТХ-ЫН БАЙГУУЛЛАГА НЬ АРХИВ, БИЧИГ ХЭРГИЙН СТАНДАРТЫГ ЧАНД МӨРДӨЖ АЖИЛЛАДАГ ОНЦЛОГТОЙ

2023-06-26

Бидний ажилласан дараагийн сум Түдэвтэй. Тус сумын ИТХ-ын байгууллага нь жил бүр тэргүүлж ажилладаг. Аймгийн ИТХ-аас жилийн эцэст сумдын НӨУБ-ын ажлыг дүгнэн байр эзлүүлдэг бөгөөд энэ үзүүлэлтээр эхний байруудад тогтмол шалгардаг, үйл ажиллагаа нь жигдэрсэн хурлын байгууллага юм. Сумын ИТХ-ын дарга Ц.Батнөхөрлөл, сумын Засаг дарга Ц.Отгонбаяр нар ажлын хэсгийнхэнд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил тус суманд тун хангалтгүй байгааг танилцуулж, энэ асуудлыг дээд шатны байгууллагуудад нь танилцуулан шаардлагатай арга хэмжээг нэн даруй авч ажиллахад анхаарч өгөхийг хүслээ.

Сумын ИТХ-ын Ажлын албаны шинэ мэргэжилтэн Э.Ичинхорлоо бидэнд ажлаа нягт нямбай танилцуулж, хурлын байгууллагынхаа өмнөх амжилтыг алдахгүй ажиллахыг хичээн, төрийн албаны олон жилийн туршлагатай, нарийн бичгийн дарга н.Ганхуягаас бүхий л талаар зөвлөгөө авч ажилладаг гэлээ. Мөн залуу хүний хувьд цахим орчинд хэрхэн ажиллах, төлөөлөгчдийг яаж идэвхжүүлэх, хувь хүний мэдлэгээ дээшлүүлэх сургалтуудад хамрагдах хүсэлтэй байгаагаа хэлсэн юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%