ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

НУТГИЙН УДИРДЛАГЫН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА

2023-06-29

Өчигдөр аймгийн Иргэний танхимд Нутгийн удирдлагын хөгжлийн хороо хуралдсан юм. Тус хорооны бүрэлдэхүүнд бодлогын хороодын дарга нар байдаг бөгөөд Аймгийн ИТХ-ын дарга Н.Тамир, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн хорооны дарга  Б.Ринчиндорж, төсөв санхүү, эдийн засгийн хөгжлийн хорооны гишүүн Ц.Улам-Оргих, хот суурин, дэд бүтцийн хөгжлийн хорооны дарга Г.Бадамхатан, нутгийн удирдлагын хөгжлийн хорооны гишүүн С.Болдбаатар нар танхимаар оролцлоо.

Хэлэлцэх асуудлын эхэнд “Архигүй Завхан айдасгүй амьдрал” дэд хөтөлбөрийг аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Б.Гантөмөр танилцуулж хэлэлцээд уг хөтөлбөрийг аймгийн ИТХ-ын хуралдаанд оруулахаар тогтов.

ОНХС-ийн нэмэлт санхүүжилтээр хийгдэх ажилд иргэдийн өгсөн саналын дагуу эрэмбэлсэн дүнг “Оюунлаг таны туслагч” ТББ-ын гүйцэтгэх тэргүүн Б.Оюунгэрэл, Улиастай сумын Засаг даргын орлогч Ч.Батсүх, Улиастай сумын ЗДТГ-ын дарга Г.Мөнхбаатар нар танилцуулсны дараа аймгийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний хэрэгжилтийн явцын үнэлгээг аймгийн ЗДТГ-ын Хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Н.Бямбадорж танилцуулсан юм.

Аймгийн түүхт 100 жилийн ойг тохиолдуулан “Хүндэт иргэн” цол олгохоор судалсан иргэдийн танилцуулгыг аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга П.Мөнхзаяа хэлэлцүүлэхэд бодлогын хорооны гишүүд бүрэн дэмжлээ. Мөн “Хүндэт иргэн”ий болзол хангасан өөр хүмүүс үлдсэн эсэхийг сайтар судлахыг зөвлөв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1339
520 / 39%
424 / 32%
194 / 14%
201 / 15%