Зүүнхангай сумын ИТХ, ЗДТГ, Итгэлт Элжигэнчүүд ТББ хамтран Увс аймгийн зүүн бүсийн 8 сумын адуучин залуусын дунд адууны өв соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор "Адуучин" тэмцээнийг ташуур шүүрэх, морьтой шургуулж бугуйлдах, эмнэг булгиулах, явган шургуулж бугуйлдах гэсэн 4 төрлөөр зохион байгуулж мөн "Хос морьтон" шалгарууллаа. Адуучин тэмцээнд 8 сумын 40 гаруй адуучин залуус оролцсоноос:
- 1-р байр: Зүүнхангай сумын Даланбулаг багийн адуучин Э.Бямбасүрэн
- 2-р байр: Зүүнговь сумын адуучин Ж.Дамжин
- 3-р байр: Цагаанхайрхан сумын адуучин Л.Батбаяр
- Тусгай байр: Зүүнхангай сумын Даланбулаг багийн адуучин Г.Эрдэнэбат
- Тусгай байр. Зүүнхангай сумын Жаргалант багийн адуучин Ц.Алтангэрэл нар тус тус шалгарлаа.
"Хос морьтон" шалгаруулах тэмцээнд 10 гаруй хос морьтон оролцсоноос:
- 1-р байр: Зүүнхангай сумын Даланбулаг багийн иргэн М.Наранбаатар эхнэр Б.Наранбилэгийн хамт
- 2-р байр: Зүүнхангай сумын Даланбулаг багийн иргэн Э.Дашням дүү Э.Дэмчигийн хамт
- 3-р байр: Зүүнхангай сумын Даланбулаг багийн иргэн Э.Батбаяр, эхнэр Ш.Мөнхцэцэг, хүүхдийн хамт тус тус шалгарлаа.