Жаргалант багийн ИНХ-г зохион байгууллаа. Хуралд Сумын Засаг дарга Б.Батсайхан, Засаг даргын орлогч Д.Батболд, Жаргалант багийн дарга Л.Цэнд-Аюуш, ИТХ-ын ажлын албаны мэргэжилтэн П.Эрдэнэчимэг, ЭМТ-ийн НЭМА Б.Батнасан нар оролцлоо.
ЗЗНДНТУТХ-ийн дагуу хуралдаан даргалагчаар хуралдаанд оролцогчдын олонхын саналаар Жаргалант багийн иргэн У.Пүрэвдорж сонгогдон ажиллаа.
Хуралдааны хэлэлцэх асуудал:
- ЭМТ-ийн үйлчилгээний талаар мэдээлэл
- 2022 онд улсын болон ОНХС-ийн хөрөнгөөр хийгдсэн ажил үйлчилгээ, 2023 онд улсын болон ОНХС-ийн хөрөнгөөр хийгдэх ажил үйлчилгээний талаар мэдээлэл
- ОНХС болон малын тоо толгойн албан татварыг зарцуулах журам, 2024 онд ОНХС-аар хийгдэх ажлыг эрэмбэлэх
- Багийн даргын мэдээлэл, багийн дотоод асуудал зэрэг асуудлыг хэлэлцэж багийн иргэдэд мэдээлэл хүргэж, багийн ИНХ-ийн тогтоол гаргалаа.