Даланбулаг багийн ИНХ-г Увс аймгийн Зүүнхангай сумын согоо нуур хэмээх газар зохион байгууллаа. Хуралд Сумын Засаг дарга Б.Батсайхан, Засаг даргын орлогч Д.Батболд, Даланбулаг багийн дарга Ц.Баянтөр, ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Эрдэнэзул, ЭМТ-ийн НЭМА Б.Батнасан, Хүнс, ЖДҮ, хоршооны бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтэн М.Дагвадорж нар оролцлоо.
Хуралдааны хэлэлцэх асуудал:
- ЭМТ-ийн үйлчилгээний талаар мэдээлэл
- 2022 онд улсын болон ОНХС-ийн хөрөнгөөр хийгдсэн ажил үйлчилгээ, 2023 онд улсын болон ОНХС-ийн хөрөнгөөр хийгдэх ажил үйлчилгээний талаар мэдээлэл
- ОНХС болон малын тоо толгойн албан татварыг зарцуулах журам, 2024 онд ОНХС-аар хийгдэх ажлыг эрэмбэлэх
- Багийн даргын мэдээлэл, багийн дотоод асуудал зэрэг асуудлыг хэлэлцэж багийн иргэдэд мэдээлэл хүргэж, багийн ИНХ-ийн тогтоол гаргалаа.