Эрхэм хүндэт аймгийн ИТХ-ын төлөөлөгчид өө,
Эрхэм Засаг даргаа,
Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлж сайн сайхныг хүсэн ерөөе.
Бид Завхан аймгийн түүхт 100 жилийн ойн босгон дээр зарим асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх зайлшгүй нөхцөл үүссэн учраас энэ удаагийн Хуралдааныг цахим хэлбэрээр зохион байгууж байна.
Хуралдаанаар Аймгийн “Хүндэт иргэн” цол олгох журамд өөрчлөлт оруулах тухай, Цагаанчулуут сумын Ерөнхий боловсролын сургуулийг Монгол улсын Хөдөлмөрийн баатар, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор профессор, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Цэрэнпилийн Балхаажавын нэрэмжит болгох, Цагаанхайрхан сумын Ерөнхий боловсролын сургуулийг Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, “Чингис хаан” одонт Хавтгайн Намсрайн нэрэмжит болгох тухай, Монгол Улсын баатар, армийн генерал Батын Доржийн хөшөөг Улиастай сумын Жинст багийн нутаг дэвсгэрт байрлах “Нутгийн генералууд” хүндэтгэлийн талбайд байрлуулах тухай асуудлуудыг хэлэлцүүлэхээр оруулж байна.
Хуралдааны бэлтгэл ажлыг хангахад Ажлын алба илүү хичээн ажиллаж байна. Гэвч техникийн болон сүлжээний асуудлаас шалтгаалан ямар нэг саатал гарч болзошгүй учраас Эрхэм хурлын төлөөлөгчид та бүхэн ч хувийн бэлтгэлээ сайтар хангаж оролцохыг хүсье.
Түүхэн ойн өмнөхөн хуралдаж буй энэхүү хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлуудаа бүрэн хэлэлцэж, хуралдаан амжилттай болно гэдэгт итгэлтэй байна.
Ингээд Аймгийн ИТХ-ын ээлжит 14 дүгээр хуралдааныг нээснийг мэдэгдье
Анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа.