ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЛОО

2023-07-21

Аймгийн ИТХ-ын 14 дүгээр хуралдаан өнөөдөр цахимаар боллоо. Хуралдаанд 22 төлөөлөгч оролцож, 55 хувийн ирцтэйгээр хуралдсан юм.

Завхан аймгийн түүхт 100 жилийн ойн босгон дээр зарим асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх зайлшгүй нөхцөл үүссэн учраас энэ удаагийн Хуралдааныг цахим хэлбэрээр зохион байгуулсан бөгөөд Аймгийн “Хүндэт иргэн” цол олгох журамд өөрчлөлт оруулах тухай, Цагаанчулуут сумын Ерөнхий боловсролын сургуулийг Монгол улсын Хөдөлмөрийн баатар, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор профессор, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Цэрэнпилийн Балхаажавын нэрэмжит болгох, Цагаанхайрхан сумын Ерөнхий боловсролын сургуулийг Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, “Чингис хаан” одонт Хавтгайн Намсрайн нэрэмжит болгох тухай, Монгол Улсын баатар, армийн генерал Батын Доржийн хөшөөг Улиастай сумын Жинст багийн нутаг дэвсгэрт байрлах “Нутгийн генералууд” хүндэтгэлийн талбайд байрлуулах тухай асуудлуудыг  хэлэлцэн шийдвэрлэлээ. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%