Өнгөрсөн жил манай аймгийн Алдархаан сумын нутгаас Хүннүгийн язгууртны дурсгалууд олдсон түүхэн үйл явдал болон Завхан аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан энэхүү түүхэн дуулалт жүжгийг жил гаруйн хугацаанд бүтээж өнөөдөр нээлтээ хийлээ.
Нээлтийн үйл ажиллагаа аймгийн Хөгжимт Жүжгийн театрын гадаа талбайд болж, нээлтэнд УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга, Асарын өндөр төслийн санаачлагч Ц.Цэрэнпунцаг, аймгийн ИТХ-ын дарга Н.Тамир, аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр болон тус жүжгийг бүтээсэн баг хамт олон оролцсон юм.
Жүжгийн ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар ажилласан бол ерөнхий продюсерээр Огторгуйн цагаан Гарьд сангийн ТУЗ-ийн дарга Б.Ойгонжаргал ажиллажээ.