ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЕВРОПЫН СЭРГЭЭН БОСГОЛТ, ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХӨРӨНГӨӨР ХЭРЭГЖИЖ БУЙ ЗАМЫН АЖИЛ 62.3 ХУВЬТАЙ БАЙНА

2023-08-22

📍Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын өргөтгөл, шинэчлэлт болон нэмэлт хоёр эгнээ авто зам барих төслийг Азийн хөгжлийн банк болон Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр 2019 оноос эхлэн хэрэгжүүлж байна.
📍Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй гурван багцын барилгын ажил дуусаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээсэн.
📍Тодруулбал, баруун аймаг руу салах тойрог уулзвараас Хар модот давааны ар хүртэлх нэгдүгээр багц 94.13, Хар модот давааны араас Урьхан хүртэлх хоёрдугаар багц 74.75 хувь, Урьханаас Сүмбэрийн уулзвар хүртэлх гуравдугаар багц 94.39 хувь, Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх дөрөвдүгээр багц 66.5, Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх тавдугаар багц 90.90 хувийн гүйцэтгэлтэй 295 хүн, 129 машин механизм техник хэрэгсэлтэй ажиллаж байна.
📍Тэгвэл Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтийн хийгдэж буй нэмэлт хоёр эгнээ авто замын барилгын ажил 62.3 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байгаа.
📍Тодруулбал, нэгдүгээр багц 77.22 хувь, хоёрдугаар багц 57.15 хувь, гуравдугаар багц 57.34 хувь, дөрөвдүгээр багц 54.82 хувь тавдугаар багц 64.75 хувийн гүйцэтгэлтэй, 509 хүн, 245 техник, машин мехнизмтай ажиллаж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%