Манай аймагт “Цусны даралт ихсэлтийн аян” хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Аяны хүрээнд зүрх судасны нарийн мэргэжлийн эмч нар хүрэлцэн ирж үзлэг, шинжилгээ хийж байгаа учраас сум, орон нутгаас иргэд олноор ирж, эмч нарын ачаалал их байна.
Энэ оны 7 дугаар сарын байдлаар манай аймгийн 8179 иргэн артерийн гипертензи эрт илрүүлгийн үзлэгт хамрагджээ. Эрт илрүүлэх үзлэг шинжилгээнд хамрагдах нь аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эмчилгээнд цаг алдалгүй хамрагдах гээд олон давуу талтай учир иргэн бүр эрт илрүүлэх үзлэгтээ идэвхтэй хамрагдах нь чухал юм.
Энэхүү аяныг санаачлан зохион байгуулж байгаа байгууллагуудын удирдлага, төлөөллийг аймгийн ИТХ-ын дарга Н.Тамир албан өрөөндөө хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Хөдөөгийн иргэдийн эрүүл мэндийн төлөө санаа тавьж, ийм өргөн бүрэлдэхүүнтэйгээр хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж, ажлын амжилт хүсэв.