ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

"Тэсийн голын нүүдэлчид" өв соёлын наадам амжилттай зохион байгуулагдлаа.

2023-08-08

Тэсийн гол нь Хөвсгөл аймгийн нутаг Булнайн нуруунаас эх аван 550 км урссаар Увс нуурт цутгадаг манай орны томоохон голуудын нэг бөгөөд ганц эх оронч гол юм. Учир нь тэсийн гол нь ОХУ-ын нутаг руу урсч гараад эргээд Монгол нутагт орж ирээд усаа Увс нуурт цутгадаг онцлогтой. Тэсийн гол нь адаг орчимдоо хэсэг хэсэг салаалж, тэр дагуудаа намаг, нуга, хужир, мараа, усан арал, бургасан шугуй бүхий өвөрмөц үзэсгэлэнтэй газар юм. Тэсийн гол нь эхэн ба дээд хэсэгтээ ой модтой уулын дундуур, доод ба адгийн хэсэгтээ хээр цөлөрхөг газраар урсана. Голын өргөн нь 120м, гүн нь 2.5 м, хурд 1.5 м/с хүрдэг байна.

“ТЭСИЙН ГОЛЫН НҮҮДЭЛЧИД-2023” СОЁЛЫН НААДАМ
Монгол улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, манай аймаг энэ оныг “Хөвсгөлд зочлох жил” хэмээн зарласантай холбогдуулан соёлын аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор “Тэсийн голын нүүдэлчид-2023” соёлын наадам 2023 оны 08 дугаар сарын 7,8-ны өдрүүдэд 2 улс 3 аймаг 8 сумын нутгийг дамжин урсдаг Тэсийн голын хөвөөнд амжилттай зохион байгуулагдлаа.
Энэхүү наадмын хүрээнд:
-Нүүдэлчдийн соёлыг харуулсан шар тэргийн нүүдэл, тэмээн хөсгийн нүүдэл
-Хүчит бөхийн барилдаан
-Хурдан морины уралдаан
-Үндэсний сурын харваа
- Шагайн харваа
- “Хотгойд судлал” эрдэм шинжилгээний хурал
-"Хотгойд өв соёл" нүүдлийн музей (Аймгийн Төв музей)
Жалханз хутагтын холбогдолтой болон, Хотгойд. Баяд, Урианхай угсаатны гэр музей
-Хотгойд, Урианхай, Баяд олон ястны өв соёл, заншил таниулах зорилгоор “Даахь үргээх ёс”, “Хуримлах ёс”, “Унага тамгалах ёс”, “Эсгий хийх ёс”-ны танилцуулга, үзүүлбэр
-Жороо морины уралдаан,
-Хос морьтны үзүүлбэр
-“Адуучин” тэмцээн
-Тэс нутгийн болон Хотгойд дууны наадам
-Галын тахилга, наадам
-“Органик Хөвсгөл” хөтөлбөрийн хүрээнд “Мах, сүү, цагаан идээ, сүүн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зэрэг олон арга хэмжээнүүдийг зохион байгууллаа.
Наадамд Хөвсгөл аймгийн удирдлагууд, Тэсийн гол урсан өнгөрдөг Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Цэцэрлэг, Завхан аймгийн Асгат, Баянтэс, Тэс, Увс аймгийн Баруунтуруун,,Зүүнговь, Тэс сумдын удирдлагууд, Увс нуур, Тэс голын сав газрын захиргаа, Монголын Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны төлөөлөл, Тува, Франц, АНУ, БНСУ-ын хүндэт зочид, жуулчид, сумдын төлөөлөл, иргэд оролцлоо.
Наадмын хамтран зохион байгуулсан Аймгийн ЗДТГ, БОАЖГ, ХХАГ, ХДТ, Төв музей, Цагдаагийн газар, ОБХ, Цагаан-Уул, Цэцэрлэг сумдын Засаг дарга, түүний Тамгын газар, нийт төрийн албан хаагчид байлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4460
3103 / 70%
856 / 19%
246 / 6%
255 / 6%