Жил бүрийн 09 дүгээр сарын 10-ны өдрийг “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай бөгөөд энэ жил 28 дахь удаагаа тэмдэглэн өнгөрүүлж байна.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас, Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй хамтран хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөх ёслолын арга хэмжээг зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд хэлмэгдэгсдийн ар гэр, төрөл төрөгсөд, үр хүүхдүүд, иргэдийн төлөөл оролцлоо. Мөн Төгс буянт Жавхлант хийдэд хэлмэгдсэн иргэдийн хойдын буянд зориулан буяны ном хурууллаа.