ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

“Уур амьсгалын өөрчлөлттэй дасан зохицоход өсвөрийн Манлайлагчдын оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

2023-03-01

 “Өрнөх хөгжил” ТББ-аас Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимд Улиастай сумын Ерөнхий боловсролын 5 сургуулийн 50 гаруй багш сурагчдын “Уур амьсгалын өөрчлөлттэй дасан зохицоход өсвөрийн Манлайлагчдын оролцоо” сэдэвт хэлэлцүүлгийг оролцоотойгоор зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийн үеэр  “Минимал хэрэглээ миний шийдэл” эссэ бичлэгийн уралдаанд шалгарсан сурагчдыг урамшуулахаас гадна сурагчид тухайн сэдвээр өөрийн санаагаа бусдадаа танилцуулж, санал бодлоо хуваалцсанаас: нэг удаагийн хэрэглээний бүтээгдэхүүнүүдээс татгалзах, хувцасны хэрэглээгээ танаж, хэрэглэхгүй хувцасаараа бээлий хийж  дулаан үйлдвэрлэгч байгууллагуудад нийлүүлэх, үхэр тугалын нэмнээ хийж малчдад туслах, байгальд ээлтэй аялах, хог хаягдлыг ангилан ялгах, хорт утаа ялгаруулагч бүх төрлийн тээврийн хэрэгслэлээс татгалзаж, алхаж явахыг аав ээж гэр бүлдээ уриалах зэрэг олон сонирхолтой санаачлагуудыг гаргалаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%