ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ИРГЭДИЙН ХЯНАЛТЫН БҮЛЭГ БАЙГУУЛАГДЛАА

2023-03-20

     Аймгийн ИТХ-ын даргын захирамжаар УТ, болон ОНХС-аар хийгдэж буй ажлуудад хяналт тавих зорилготой иргэдийн хяналтын бүлгийг 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн захирамжаар байгуулагдсан бөгөөд ажлын хэсгийн ахлагчаар ИТХ-ын төлөөлөгч Д.Мягмардорж, гишүүдэд ИТХ-ын төлөөлөгч Д.Цогтбаатар, аймгийн БХБГ-ын мэргэжилтэн Ц.Алтангэрэл, зөвлөх инженер Т.Пүрэвжаргал, Өрнөх хөгжил ТББ-ын захирал М.Дуламжав,гишүүн Д.Батцэцэг, Оюу гэр ХХК-ны захирал Д.Оюун, ИТХ-ын ХШҮ-ний мэргэжилтэн Э.Уянга, аймгийн ХЖТ-ын аж ахуйн албаны дарга Б.Жавхлан нар аймгийн ХЖТ-ын шинэ  театрын барилгын үйл явцтай танилцлаа.

     Уг барилгын ажил 2011 онд эхэлж, 1,2 давхрын хэсэг баригдсан боловч 2013-2017 онд барилгын ажил царцсан.

    2018 оноос Улсын төсөвт жил бүр тодорхой санхүүжилт суугдаж явсаар өнөөдрийн байдлаар нийт 14,2 тэрбум төгрөгийн санхүүжилтаар барилгын ажил 75 орчим хувьтай хийгдсэн байна.Уг барилгын Ерөнхийлөн захирагчаар Соёлын яам, захиалагчаар аймгийн ЗДТГ, гүйцэтгэгчээр “ЭЛ БИ СИ ДИ” ХХК ажиллаж байна.Барилгын гүйцэтгэлд 2013 онд Төрийн Аудитын Хяналт,Улсын мэргэжлийн хяналт, Барилгын зураг төсвийн хяналтын байгууллагууд хяналт хийсэн байна.

   Энэхүү барилга нь 1990 оны зургаар баригдаж эхэлсэн бөгөөд дотоод засал, тайз интерерийг орчин үеийн шаардлагад нийцүүлэн шинэчлэн ахин зураг төсөв хийлгэх шаардлагатай болсон бөгөөд шинэ зураг төсвийг Барилга хот байгуулалтын яам, Соёлын яамны захиалгаар “Ти Эл Прожект” компани хийж 04 сарын 01-ний дотор дуусгахаар ажиллаж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%