ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

АРХИДАН СОГТУУРАХТАЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛЬ БОЛОН ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ХУУЛИУДЫГ ИРГЭН, АЖ АХУЙ НЭГЖИД СУРТАЛЧИЛЛАА

2023-04-17

Завхан аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтэс, Цагдаагийн газар, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хамтран  Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль болон  Зөвшөөрлийн тухай хуулиудыг иргэн, аж ахуй нэгжид сурталчлах сургалт арга хэмжээг хүнсний худалдаа үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуй нэгжид 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Хүүхэд гэр бүл хөгжлийн газрын их танхимд зохион байгууллаа.

Мөн согтууруулах ундаагаар үйлчилдэг, худалдан борлуулдаг аж ахуй нэгжүүдийн худалдагч, эзэд, Чигэстэй багийн иргэдийн дунд түүврийн аргаар нийт 119 иргэнээс сонголттой 4 асуулт бүхий судалгаа, бөглөх 3 асуулт бүхий санал асуулгыг авсан. Санал асуулгын дүнгээр

 

Асуулт

Тийм

Үгүй

1

Та архи согтууруулах ундаа хэрэглэж үзсэн үү.

       93

      26

2

Согтууруулах ундааны улмаас таны болон гэр бүлийн гишүүдийн эрх зөрчигдөж байсан уу

       110

       9

3

Таны эргэн тойронд архи согтууруулах ундаа хэрэглэдэг хүн байдаг уу

        96

      23

4

Архидан согтуурахтай тэмцэх дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зөв үү.

       106

      13

 

Тухайн санал асуулгад нийт 119 иргэн хамрагдсанаас:

1 дүгээр асуултад /тийм/ гэж хариулсан 93 буюу  78.1 хувь нь архи хэрэглэж үзсэн гэж хариулсан байна /үгүй/ хариулсан нь 26 буюу 21.8 хувь нь хэрэглэж үзээгүй гэж хариулсан байна.

2 дугаар асуултад  /тийм/ гэж хариулсан  буюу  110 буюу 92.4 хувь /үгүй/ хариулсан нь 9 буюу 7.6 хувь нь байна.

3 дугаар асуултад /тийм/ гэж хариулсан  буюу  96 буюу 80.6 хувь /үгүй/ хариулсан нь 23 буюу 19.3 хувь нь байна.

4 дүгээр асуултад /тийм/ гэж хариулсан  буюу  106 буюу 89.7 хувь, /үгүй/ хариулсан нь 13 буюу 10.9 хувь нь байна.

 

Иргэд “Гэмт хэрэг зөрчил юунаас үүдэлтэй вэ?” гэх нээлтэй асуулгад хариулахдаа:

  • Архи согтууруулах ундаа хэтрүүлэх хэрэглэснээс болж гэмт хэрэг зөрчилд иргэд их холбогдож байна гэж 87 иргэн буюу 73.1 хувь нь хариулсан байна.
  • Архи уухан хувь хүний ухамсар юм гэж 24 иргэн буюу 20.1 хувь хариулсан байна.
  • Хуул эрх зүйн мэдлэг дутагдсанаа гэж 2 иргэн буюу 1.6 хувьтай хариулсан байна.

Мөн “Таны харж байгаагаар манай багт архидалт хэр их байна вэ?” гэх нээлтэй асуулгад хариулахдаа:

  • Их байна гэж 78 иргэн буюу 65.5 хувь
  • Дунд байна гэж 11 иргэн буюу 9.2 хувь
  • Бага байна гэж 13 иргэн буюу 10.9 хувь
  • Мэдэхгүй гэж 19 иргэн буюу 15.9 хувь

“Танаас архидан согтуурахтай дэд хөтөлбөрт оруулах санал байна уу?”

  • Хөтөлбөрийг дэмжиж байна гэж бичсэн 91 иргэн буюу 89.6 хувь
  • Соёлтой хэрэглээ, ухамсар гэж бичсэн 26 иргэн буюу 21.8 хувь
  • Архины үйлдвэрлэлээ багасгах, үнийн ялгаагүй болгох гэж бичсэн 22 иргэн буюу 18.4 хувь нь хариулсан байгаа нь

Нийт хүн амыг чөлөөт цагаа согтууруулах ундаагүйгээр өнгөрүүлэх үйлчилгээний газар, спорт, урлаг соёлын байгууллага байгуулж ажиллах иргэд, аж ахуй нэгж, байгууллагын бизнесийг бүх шатны Хурал, Засаг дарга нар бодитойгоор дэмжиж, насанд хүрэгчдийн согтууруулах ундааны зохистой, соёлтой хэрэглээг нэмэгдүүлэх, нийт хүн амд архийг жигших үзлийг төлөвшүүлэх, архи хэтрүүлэн хэрэглэгч архинд донтох өвчтэй хүнийг эрт илрүүлж эмчлэх, хяналт тавих ажлыг үр дүнтэйгээр зохион байгуулах, согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлийн тоог бууруулах, энэ бүх үйл ажиллагаанд төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, гэр бүл, олон нийтийн оролцоо, үүрэг хариуцлагыг дээшлүүлэх зэргээр архидан согтуурахаас урьчилан сэргийлэх, хяналт тавих өнөөгийн байдлыг эрс шинэчлэн, шинэ арга барил, хандлагаар ажиллаж амьдарцгаахад "АРХИХҮЙ ЗАВХАН АЙДАСГҮЙ АМЬДРАЛ” дэд хөтөлбөрийг зайлшгүй батлан хэрэгжүүлэх шаардлагатай байгаа юм. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%