Маргааш буюу 9 дүгээр сарын 29-30-ны өдрүүдэд аймгийн төв Улиастай хотноо “ЗАСАГТ ХАН АЙМГИЙН САРТУУЛ СЭЦЭН ХОШУУ-ТҮҮХ СОЁЛ” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал болно. Энэхүү эрдэм шинжилгээний бага хуралд олон олон түүхийн ухааны докторууд, эрдэмтэд оролцох юм.
Эрдэм шинжилгээний бага хурлын үндсэн илтгэлүүдийг МУИС-ийн Ховд сургуулийн доктор, профессор Гая. Пүрэвдорж: Сэцэн сартуул хошууны судалгааны өнөөгийн түвшин, тулгамдсан асуудал цаашдын зорилт, доктор, профессор Д.Баярсайхан: Сартуулын гарал угсааг овгийн бүрэлдэхүүнээр судлан үзэх нь сэдвээр лекц унших бол докторант Ж.Мөнхдэлгэр Алдархаан, Эрдэнэхайрхан, Дөрвөлжин, Завханмандал, Ургамал, Сантмаргац, Сонгино, Түдэвтэй, Яруу, Цагаанчулуут сумдын нутаг дахь архелогийн дурсгалуудын тойм сэдвээр унших ажээ.
Хоёр өдөр үргэлжлэх энэхүү эрдэм шинжилгээний бага хурал нь үндсэн илтгэл болон салбар хуралдаануудаар болох тул өөрсдийн сонирхсон агуулгаар салбар хуралдаанаа сонгон оролцох боломжтой юм.