ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ИТХ-ын цахим хуудас

ЗАВХАН АЙМАГ ШИНЖЛЭХ УХААНД СУУРИЛСАН ХӨГЖЛИЙН БОДЛОГЫГ БАРИМТАЛНА

2023-10-04

Өнөөдөр маргааш хоёр өдөр Монголын Шинжлэх ухааны академийн эрдэмтэн,  судлаачид өргөн бүрэлдэхүүнээр Завхан аймагт ажиллана.

Тэд өнөөдөр “Шинжлэх ухаан, технологи, инновацийг орон нутагт нутагшуулъя” аяны хүрээнд өөрсдийн хийсэн олон жилийн судалгаа, эрдэм шинжилгээний ажлын үр дүн нь Завхан аймгийн хөгжлийн бодлоготой хэрхэн уялдаж болох талаар дэлгэрэнгүй танилцуулж эхэллээ.

Эрдэмтдийн эхний илтгэлүүд “Бүс нутгийн хөгжил, төлөвлөлт, гарц шийдэл” бодлогын хүрээнд хэлэлцэгдэж байна.

Тухайлбал Шинжлэх ухаан, технологийн бодлого ба түүнд суурилсан хөгжлийн шийдэл сэдэвт илтгэлийг доктор, дэд профессор Д.Баттогтох тавьсан бол МУ-ын нийгэм, эдийн засгийн хөгжлийн орон зайн төлөвлөлт шийдлийн зураглал, суурь концепци сэдвээр доктор, дэд профессор М.Алтанбагана илтгэлээ.

Мөн Шинжлэх ухааны академийн судалгаа хөгжүүлэлтийн үр дүнг бүс нутгийн хөгжилд ашиглах боломж сэдвээр доктор, профессор С.Баяннасан илтгэлээ уншиж танилцуулсан юм.

Үндсэн илтгэлүүдийн дараа “Орон нутгийн хотын сэргэлт”, “Аж үйлдвэр, дэд бүтцийн сэргэлт”, “Ногоон” сэргэлт, “Хөдөө аж ахуйн сэргэлт”-ийн хүрээнд эрдэмтэн судлаачид мөн судалгааны үр дүнгээ танилцуулж хэлэлцүүллээ. Бодлогын хэлэлцүүлгүүдэд  аймгийн удирдлагууд, аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, холбогдох яамны газрын дарга нар, их дээд сургуулийн захирлууд, орон нутгийн газар, хэлтсийн дарга нар оролцож харилцан саналаа солилцлоо.  

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3932
2729 / 69%
719 / 18%
240 / 6%
244 / 6%