Сумын ИТХ, ЗДТГ, Соёлын төвөөс хамтран зохион байгуулж байгаа Малчдад ойрхон төрийн үйлчилгээ өдөрлөгийг Тосон багийн 50 иргэнд мэдээлэл хүргэж, эмчийн үзлэгт хамрууллаа.
Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Багийн төлөөлөгч, ЗДТГ-аас Санхүүгийн алба, Хөдөө аж ахуйн тасаг, Мал эмнэлэгийн тасаг, Байгаль орчин тогтвортой хөгжлийн тасаг, Нийгмийн даатгал, Газрын албанаас мэдээлэл хийж хамтран ажилласан.
Соёлын төвөөс Явуулын номын сангийн үйлчилгээг иргэдэд газар үзүүллээ.
Өдөрлөгийн арга хэмжээнд урилгаар Сайн засаглалыг дэмжигч иргэдийн оролцоо ТББ-ын Гүйцэтгэх захирал Сэтгэл зүйч С.Содномбямба, Аймгийн Соёл урлагийн газрын Соёл гэгээрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Галтболд нар илтгэл мэдээлэл хийлээ.
Мөн малчдын эрүүл мэндийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Мөнхтулгуур эмнэлэг 50 гаруй иргэнд дотрын ЭХО, шинжилгээ, зөвөлгөөг өгч хамтран ажиллалаа.
Мөн Хөдөө аж ахуйн тасгаас Явуулын Ахуйн үйлчилгээг иргэдэд үзүүлж байна.